Холбоо барих

Гепатитын D вирусийн халдвартай иргэдийн эмийн зардлыг улсаас хариуцна

Гепатитын D вирусийн халдвартай иргэдийн эмийн зардлыг улсаас хариуцна

Гепатитын D вирусийн халдвартай иргэдийн эмийн зардлыг холбогдох хуульд нийцүүлэн улсын төсвөөс хариуцахаар зохицуулан 2024 оны батлагдсан төсвийн багцаасаа шийдвэрлэх, 2025 оноос эхлэн жил бүрийн Улсын төсөвт тусгахаар Засгийн газрын өнөөдрийн /2024.06.06/ хуралдаанаар шийдвэрлэлээ.

Гепатитын D вирусийн халдвар В вирусийн халдвартай хавсарч явагддаг бөгөөд дэлхийд гепатитын В вирусийн халдвартай хүмүүсийн таван хувь орчимд нь гепатитын D вирусийн халдвар хавсарсан байдаг. Харин Монгол Улсад 36.5 хувь буюу 70 гаруй мянган хүн байдаг нь дэлхийд хамгийн өндөр үзүүлэлт юм.
Дэлхий дахинд гепатитын D вирусийг эмчлэх шинэ эмүүдийн нэг бол элэгний эсэд D вирус нэвтрэхийг саатуулах үйлчилгээтэй “Булевиртид” эм юм. Одоогоор энэ эмийг Европын Холбооны улсад болон Оросын Холбооны Улсад эмчилгээнд ашиглаж байна.