ИЗНН-аас УИХ-н 2024 оны сонгуульд оролцох нэр дэвшигчдээ танилцууллаа
ИЗНН 2024 оны УИХ-ын сонгуульд оролцож буй нэр дэвшигчдээ албан ёсоор өнөөдөр зарлалаа. Иргэний Зориг Ногоон намаас УИХ-ын ээлжит сонгуульд 73 нэр дэвшигч өрсөлдөх юм. Үүний 61 хүн нь тойрогт, 12 хүн намын жагсаалтаар нэр дэвшиж байна.
Энэ удаагийн сонгуульд ИЗНН-аас нэр дэвшихээр хуульч, малчин, инженер, эдийн засагчид, иргэний нийгмийн төлөөлөл зэрэг нийгмийн бүх салбарын төлөөлөл багтжээ. Нийт нэр дэвшигчдийн 59 хувь нь эрэгтэй, 41 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь эмэгтэйчүүдийн улс төр дэхь оролцоог дэмжсэн чухал шийдвэр болсон гэдгийг тус намын дарга Б.Батбаатар хэвлэлийн бага хурлын үеэрээ онцолсон юм.
Нэр дэвшигчдийн хамгийн залуу нь 26 настай бол хамгийн ахмад нь 76 настай юм байна. Нас насны төлөөллийг багтаасан хүмүүсээр ИЗНН нэр дэвшигчдээ бүрдүүлжээ.
Нэр дэвшигчдийн ХЭН НЬ АЛЬ ТОЙРОГТ дэвшиж байгааг танилцуулж байна.