Сонгуулийн сурталчилгааны нэгдсэн самбарыг байршуулж эхэллээ
УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааны нэгдсэн самбарыг өчигдөрөөс байршуулж эхэлжээ.
Энэ жилээс сонгуулийн сурталчилгаатай холбоотой нэр дэвшигчдийн нэгдсэн самбарыг байршуулж байгаа. Тухайн тойрогт хэдэн мандаттай байна, нэр дэвшсэн бүх хүний мэдээлэл нэгдсэн самбарт байрлана. Нэг нэр дэвшигчид А3-ын хэмжээ зай оногдох юм.
Сонгогчдын тооноос хамааран суманд хоёр, аймгийн төвд тав, хороонд дөрөв хүртэлх тооны нэгдсэн самбарыг үнэ төлбөргүй байрлуулна. Можаритар буюу 78 гишүүнийг сонгоход мөн нэгдсэн самбарыг ашиглах ажээ.