Элэг, хавдар, дотрын эмч нар эрт илрүүлэг үзлэг, оношилгоо хийж эхэллээ

Жил бүрийн 4-р сарын 19-нд дэлхий даяар “Элэг хамгаалах дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэ өдрийг угтан Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн Хавдрын төвд эрт илрүүлгийн үзлэг, оношилгоонууд хийгдэх гэж байна. Тодруулбал, Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн II давхарт буюу Хавдрын төвд 2025 оны 4-р сарын 14-17-ны өдрүүдэд 13:00–16:00 цагийн хооронд элэгний өвчлөл болон хавдрын эрт илрүүлэг, оношилгооны үзлэгүүд хийгдэх юм.
Үзлэг, оношилгоонд дараах чиглэлээр мэргэжлийн эмч нар ажиллана:
1. Хэт авиан (ЭХО) шинжилгээ – Дүрс оношилгооны эмч
2. Хоол боловсруулах, дотрын эмчийн үзлэг
3. Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын эмчийн үзлэг
4. Ангиографийн эмчийн үзлэг
5. Хоол зүйчийн зөвлөгөөг өгнө.