Холбоо барих

Яармагийн гүүрийг Ажилчдын гудамжтай холбосон замыг 3 хоног хаана

Яармагийн гүүрийг Ажилчдын гудамжтай холбосон замыг 3 хоног хаана

Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж буй “Хаягдал ус дахин боловсруулах төсөл”-ийн хүрээнд “ДЦС-3”, “ДЦС-4” ТӨХК-ууд руу ус дамжуулах шугам хоолой угсрахтай холбоотойгоор “ДЦС-3” ТӨХК-аас баруун тийш Яармагийн гүүрийг Ажилчдын гудамжтай холбосон авто замыг дөрөвдүгээр сарын 11-ний 06:00 цагаас 14-ний 06:00 цаг хүртэл түр хаана.

Энэ хугацаанд Яармагийн гүүрнээс Ажилчдын гудамж буюу “ДЦС-3” ТӨХК-ийн баруун хойд талын буцаж эргэдэг тойрог хүртэл урдаас хойшоо зөвхөн нэг чиглэлд зорчино. Харин хойноос урагш чиглэлийг “ДЦС-3” ТӨХК-ийн баруун хойд талын буцах уулзвараар эргэж, “ДЦС-3” ТӨХК-ийн хойд болон зүүн талын замаар үндсэн хөдөлгөөнд оролцох боломжтойгоор хөдөлгөөнийг түр зохицуулах юм.