МУГТ Ц.Раднаа мастеруудын ДАШТ-ээс зургаан алтан медаль хүртлээ

АНУ-ын Флоридад зохиогдсон мастеруудын ДАШТ-д Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Раднаа амжилттай оролцлоо. Тэрээр 90-94 насны ангилалд:
60, 200, 400, 800, 1500 метрийн зайн гүйлт болон гурвын харайлтын төрөлд тус бүр алтан медаль хүртэж, тэмцээнээ амжилттай өндөрлүүллээ. Мөн тэрээр өнгөрсөн жил Швед улсад зохиогдсон мастеруудын ДАШТ-д амжилттай оролцож байсан юм.