Холбоо барих

Эрүүл мэндийн салбарын тусгай зөвшөөрлийг цахимаар хүлээн авч, 22 хоногт шийдвэрлэдэг боллоо

Эрүүл мэндийн салбарын тусгай зөвшөөрлийг цахимаар хүлээн авч, 22 хоногт шийдвэрлэдэг боллоо

"Зөвшөөрлийн тухай хууль"-ийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулж буй олон төрлийн журмуудыг цуцалж эхэлсэн. Энэ удаад Эрүүл мэндийн яам зарим журмуудаа цуцалсан байна.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Эрүүл мэндийн салбараа хөгжүүлье гэсэн сэтгэлтэй, зүтгэлтэй хүмүүс эмнэлэг байгуулахын тулд хууль давсан журмаар тусгай зөвшөөрлөө +50 хоног хүлээнэ. 15 төрлийн баримт бичиг бүрдүүлж 138 шат дамжлага давах шаардлагатай тулгарч шантраад больж байна.

Тийм учраас Эрүүл мэндийн яам “Зөвшөөрлийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангуулж төрийн хүнд суртал, салбарын хөгжлийн чөдөр тушаа болсон журмуудаа цуцаллаа.

Өнөөдрөөс эрүүл мэндийн салбарын тусгай зөвшөөрлийг 20-30 минутад багтаан цахимаар хүлээн авч, хуульд заасан 22 хоногт багтаан шийдвэрлэнэ. Салбар бүрийн хууль давсан бүртгэл, журам бага багаар цуцлагдаж хүнд суртал буурсаар байна” гэжээ.