Холбоо барих

Хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох энэ сарын ХУВААРЬ

Хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох энэ сарын ХУВААРЬ

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар /ХХҮЕГ/-аас хоёрдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцууллаа.

Тодруулбал, нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргаа, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт, алдар цолтон, ахмад настанд олгох тусламж, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, насны хишиг, “Эхийн алдар” одонгийн мөнгийг хоёрдугаар сарын 15, 23-нд олгоно.

Харин хүүхдийн мөнгөн тэтгэмж, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхийн тэтгэмжийг энэ сарын 20-нд, онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмжийг энэ сарын 25-нд олгох юм байна.