Ахмадууд 17 төрлийн үзлэг, оношилгоонд хамрагдах боломжтой
Хоёрдугаар сарыг ахмадын эрүүл мэндийг дэмжих сар болголоо
Эрүүл мэндийн сайдын санаачилгаар хоёрдугаар сарыг “Ахмад настны эрүүл мэндийг дэмжих сар” болгож, нарийн мэргэжлийн 17 төрлийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоог дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд эхлүүллээ.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд өчигдөр 180 орчим ахмад настанг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоонд хамруулсан байна. Энэ үзлэгийг бүх дүүрэгт үргэлжлүүлэн хийх юм. Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, СЭМҮТ, АШУҮИС-ийн нүүр ам судлалын нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд баг болон ажиллаж үзлэг, оношилгоог хийж байна.
17 төрлийн үзлэг оношилгоонд:
- ДОТООД ШҮҮРЭЛ,
- МЭДРЭЛ, МЭДРЭЛИЙН МЭС ЗАСАЛ,
- СЭТГЭЛ СУДЛАЛ, УУШИГ,
- ХАРШИЛ, ХЭВЛИЙ, ЗҮРХНИЙ ЭХО,
- ХОДООДНЫ ДУРАН, ХООЛ БОЛОВСРУУЛАХ ЗАМ,
- ХЭРЭХ ҮЕ СУДЛАЛ, ХАВДАР ЗҮРХ СУДАС,
- ЗҮРХНИЙ ЦАХИЛГААН БИЧЛЭГ,
- БӨӨР, БӨӨРНИЙ МЭС ЗАСЛЫН ҮЗЛЭГ,
- ЧИХ, ХАМАР ХООЛОЙ, НҮД,
- ҮЕНИЙ МЭС ЗАСАЛ,
- БҮДҮҮН ШУЛУУН ГЭДЭС
- АМНЫ ХӨНДИЙН үзлэг багтаж байна.