НӨАТ-ын буцаалтыг маргааш иргэдийн дансанд шилжүүлнэ
2024 оны дөрөвдүгээр улирлын нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлэх талаар Татварын ерөнхий газраас мэдээлэв. Тодруулбал, өнгөрсөн оны IV улирал буюу 10, 11, 12 дугаар сарын НӨАТ-ын буцаан олголтыг энэ оны хоёрдугаар сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ.
Буцаан олголтын урамшууллаараа 20171 иргэн хөрөнгийн албан татвараа төлсөн. Мөнгөн дүнгээр 551.3 сая төгрөгийн татварыг иргэд НӨАТ-ын буцаан олголтоороо төлсөн байна.
Өнгөрсөн улирлын буцаан олголтыг маргаашаас иргэдийн дансанд шилжүүлж эхлэх юм байна. Хэрэв 2024 оны дөрөвдүгээр улирлын сугалааны баримт нь бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд иргэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой.