Холбоо барих

Улсын хэмжээнд өнгөрсөн онд 57.3 мянган эх амаржжээ

Улсын хэмжээнд өнгөрсөн онд 57.3 мянган эх амаржжээ

Монгол Улсын хэмжээнд 2024 онд 57.3 мянган эх амаржсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Тодруулбал, өнгөрсөн онд 57.3 мянган эх амаржсан нь өмнөх оноос 6.6 мянга буюу 10.3 хувиар буурсан байна.

Нийт амаржсан эхчүүдийн 154 (0.3%) нь гэртээ төржээ. 2024 онд нийт 57.8 мянган хүүхэд төрж, өмнөх оноос 6.6 мянга буюу 10.2 хувиар буурсан тоон үзүүлэлт гарчээ. Мөн нийт төрсөн хүүхдийг сараар харахад 5 дугаар сард хамгийн их буюу 5.0 мянган хүүхэд төрсөн бол 1 дүгээр сард хамгийн бага буюу 4.7 мянган хүүхэд төржээ.