Холбоо барих

1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд олгож эхэллээ

1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд олгож эхэллээ

"Эрдэнэс Тавантолгой" компанийн ногдол ашгийг иргэдийн дансанд өнөөдрөөс олгож эхэлжээ. Ногдол ашгийг энэ сарын 15-ны өдөр хүртэл иргэдийн дансанд олгох юм байна.

2024.12.20-ны өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар 1,072 хувьцааны ногдол ашиг тараах тухай шийдвэр гаргасан. Тодруулбал, нэг дор 300 мянган төгрөг тараах нь инфляц өдөөх том эрсдэл болж байгаа учраас гурав хувааж олгохоор болсон. Ингээд ногдол ашгийг өнгөрсөн оны 12 дугаар сар болон энэ оны нэг болон хоёрдугаар сард тус тус олгохоор шийдвэрлэсэн билээ.