2025 онд төрсөн хүүхдүүдийг "Бета үеийнхэн" гэж нэрлэнэ

Шинэ он гарч, шинэ үеийнхэн мэндэлж эхлэх нь. Энэ тухай сонирхолтой мэдээллийг New York Post сонинд нийтэлжээ. Тодруулбал, 2025-2039 онд төрөх хүүхдүүдийг “Бета” үеийнхэн гэж нэрлэх юм байна.
"Альфа үеийнхэн" гэдэг нэр томьёог зохиосон хүн ам зүй судлаач Марк Маккриндл “Хүүхдүүдийн шинэ үе болох Бета үеийнхэн нийгмийн томоохон сорилтуудтай тэмцэж буй дэлхийг өвлөн авах болно" хэмээн бичжээ.
Түүнчлэн тэрээр “Бета үеийнхэн 2035 он гэхэд дэлхийн хүн амын 16%-ийг эзэлж, хиймэл оюун ухаанд суурилсан дэлхийд амьдарна. Өөрөөр хэлбэл, Бета үеийнхэн боловсрол, эрүүл мэнд, үзвэр үйлчилгээ, ажлын байр гээд өдөр тутмын бүхий л амьдралд нь хиймэл оюун ухаан болон автоматжуулалт бүрэн нэвтэрч байгаа эрин үед амьдрах болно” хэмээн тайлбарласан байна.
Тэгвэл та аль үеийн хүн гэдгээ мэдэх үү?
- Чимээгүй үе /Silent Generation/-1945 оноос өмнөх
- Их төрөлтийн үе /Baby Boomers/-1946-1964
- Х үе /Generation X/-1965-1980
- Ү үе, Миллениал /Generation Ү, Millennial/-1981-1996
- Z үе /Generation Z/-1997-2009
- Альфа үе /Generation Alpha/-2010-2024
- Бета үе /Generation Beta/-2025-2039
Эх сурвалж: New York Post