Холбоо барих

Илон Маскийн нэрийг ашиглан залилан хийжээ

Илон Маскийн нэрийг ашиглан залилан хийжээ

Өмнөд Солонгосын нэгэн эмэгтэй хиймэл оюун ухаан ашиглаж тэрбумтан Илон Маскийн дүрд хувирсан хүнд хууртаж 70 сая воноо (47.000 евро) алджээ. Залилагч этгээд магнатын дүрд хувирч, дэлхийгээр гайхамшгийг бүтээж яваа, миний фэнүүд надаар дамжуулж баян болно хэмээн солонгос эмэгтэйн итгэлийг олжээ.

Зальдагч этгээд 2023 оны долдугаар сард Илон Маскийн дүрд хувиран сошиал хаяг нээж, америк тэрбумтны хувийн амьдралын зураг сэлтийг тавьж, хүүхдүүдийг долоо хоног бүр Space X-ээр аялуулна гэх зэргээр жүжиглэж байгаад солонгос эмэгтэйг залилжээ.

Б.Нямдорж