Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, "Чайна Энержи", "Орано майнинг"-тай хийх гэрээг хэлэлцэж байна
Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын хуралдаан болдог хуваарьтай. Тэгвэл 2024.12.20 буюу өнөөдөр өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэлсэн байна.
Уг хуралдаанаар:
- -Агаарын бохирдлын талаар
- -Нийслэлийн түгжрэлийн асуудлаар
- -Баялагийн сан болон "Чайна Энержи", "Орано майнинг"-тай хийх гэрээний асуудлыг хэлэлцэж буй аж.
Засгийн газраас "Чайна Энержи", "Орано майнинг"-тай хийх гэрээг УИХ-д ирэх долоо хоногт өргөн барихаар төлөвлөсөн байна.