Улаанбаатар марафонд 34 орны 20 мянга гаруй хүн гүйж байна
![Улаанбаатар марафонд 34 орны 20 мянга гаруй хүн гүйж байна](http://resource4.sodonsolution.org/ubpress/image/2024/05/25/1zcof7elubiujqa3/1.jpg)
“Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтэд 34 орны 20,451 хүн оролцож, гараанаас гарлаа. Гүйлттэй холбоотойгоор өнөөдрийг “Автомашингүй өдөр” болгож, 06:00-18:00 цагийн хооронд зарим замын автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм.
Энэхүү арга хэмжээг хоёр дахь жилдээ өдөрлөг болон зохион байгуулж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлснээрээ онцлогтой. Тус өдөрлөгт 100 гаруй аж ахуй нэгж, 500 гаруй сайн дурын ажилтан оролцож, 34 орны 20 мянга гаруй хүн гүйж байна.