Холбоо барих

Сурагчдын нэгдүгээр улирлын амралт ирэх сарын 23-наас эхэлнэ

Сурагчдын нэгдүгээр улирлын амралт ирэх сарын 23-наас эхэлнэ

Хичээлийн жилийн эхэнд Боловсролын сайд П.Наранбаяр 2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг танилцуулсан. Энэ жилийн хувьд хичээлийн бүтэц нь бие даалт, цахим сургалт, амралтаас бүрдэж буй.

Тодруулбал, сурагчдын нэг болон хоёрдугаар улирлын амралтыг даваа гарагт эхлүүлж, баасан гарагт дуусгахаар тусгасан. Түүнчлэн нийслэлийн сурагчдын нэгдүгээр улирлын амралтыг арванхоёрдугаар сард, хоёрдугаар улирлын амралтыг дөрөвдүгээр сард, гуравдугаар улирлын амралтыг зургаадугаар сард товлосон байна.

Сурагчдын нэгдүгээр улирлын амралт: Бага ангийн сурагчид буюу 1-2 дугаар ангийнхан ирэх сарын 23-наас, 3-5 болон дунд ангийнхны амралт ирэх сарын 30-наас, ахлах ангийнхан нэгдүгээр сарын 6-наас эхлэн амраад бүгд адилхан 2024.01.27-нд хичээлдээ орно.

Сурагчдын хоёрдугаар улирлын амралт: Нийслэлд ирэх дөрөвдүгээр сарын 7-11-ний хооронд амрах бол орон нутагт гуравдугаар сарын 31-нээс, дөрөвдүгээр сарын 11-нд дуусах юм.

Сурагчдын гуравдугаар улирлын амралт: Улсын хэмжээнд бага анги ирэх зургаадугаар сарын 9-нөөс эхэлж амарна. Харин дунд, ахлах ангийн сурагчдын амралт зургаадугаар сарын 16-наас эхлэх юм.