"Монголын цахилгаан холбоо" ХК-ийн нэмж гаргасан үнэт цаасыг бүртгэлээс хаслаа
"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/14 дугаартай тушаалаар нэмж бүртгэсэн "Монголын цахилгаан холбоо" ХК-ийн 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 11,249,855 ширхэг хувьцааг "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.
Энэхүү шийдвэрийг Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.9, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.9.3, "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын 23 дугаар зүйлийн 23.1, 23.11.6, 23.12, 23.13 дахь хэсгүүд болон Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 464 дугаартай тогтоолыг тус тус үндэслэн гаргасан болно.