• 2025/02/3
  • 3134$
  • 30°C

Холбоо барих

"United Airlines" компани ирэх онд Монгол Улс руу нислэг үйлдэнэ

АНУ-ын "United Airlines" компани 2025 онд нэмэлтээр найман чиглэлд нислэг үйлдэх болсноо 2024.10.10-нд зарласан байна. Тодруулбал, энэхүү найман чиглэлд Монгол Улс орсон бөгөөд "United Airlines" компани анх удаа Токио хотоос Улаанбаатар хот руу ирэх оны 5 дугаар сарын 1-ээс нислэг үйлдэхээр болжээ.

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/281 дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хооронд агаарын тээврийн харилцааг хөгжүүлэх, хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: Зам, тээврийн яам