О.Хулан БНХАУ-ын мэргэжлийн лигт тоглоно
Монгол Улсын шигшээ багийн тамирчин, сагсан бөмбөгийн дээд лигийн шилдэг тамирчдын нэг Онолбаатарын Хулан БНХАУ-ын дээд лиг WCBA-ийн Wuhan Shengfan багтай гэрээ байгуулжээ. Энэ нь Монголын сагсан бөмбөгийн спортын төрөлд анх удаагаа эмэгтэй тамирчин гадны томоохон лигт хүчин зүтгэж буй явдал юм.
О.Хулан нь “Токио-2020” Олимпын наадамд өрсөлдөж мөн Монголын багийн тугчаар сонгогдож байсан шилдэг тамирчдын нэг юм.