Холбоо барих

УИХ-ын дарга Г.Занданшатар “Никкей форум”-д оролцож, илтгэл тавилаа

УИХ-ын дарга Г.Занданшатар “Никкей форум”-д оролцож, илтгэл тавилаа

Ази, Номхон далайн бүсийн орнуудын хамгийн том чуулга уулзалтын нэг болох “Никкей форум” Япон Улсын Токио хотод өнөөдөр эхэлж байна. Энэхүү форумд оролцож ардчиллын хөгжил, Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал цаашдын чиг хандлагын талаар илтгэлээ.

Энэ жил АНУ болон Азийн хэд хэдэн оронд сонгуулийн жил тохиож, дэлхийн хүн амын талаас илүү хувь буюу 4 тэрбум хүн улс төрийн сонголтоо хийж буй хариуцлагатай үе тохиож байна.

Тиймээс Ази, Номхон далайн бүсийн орнуудын удирдагчдын төлөөлөл улс орнуудын энх тайвнаар зэрэгцэн орших нөхцөлийг бүрдүүлэхэд хэрхэн анхаарах талаар илүү түлхүү төвлөрөн хэлэлцэж байна.

Энэ жил Тайландын Ерөнхий сайд Сретта Тависин, Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахим, Вьетнамын Ерөнхий сайдын орлогч Ле Мин Хай, Камбожийн шадар сайд Сун Чантол, Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Субраманиам Жайшанкар нар болон Ази, Номхон далайн бүсийн орнуудын улс төр, эдийн засаг, бизнесийнхэн, эрдэмтэн судлаачид оролцож байна.

Форумын үеэр Монгол, Японы хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагаааны асуудлаарх салбар хуралдаанд оролцож, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны талаар танилцуулж, санал бодлоо солилцлоо.