Холбоо барих

Хүн тунгалаг арьстай болох цаг ойрхон ирсэн бололтой

Хүн тунгалаг арьстай болох цаг ойрхон ирсэн бололтой

Хүн тунгалаг арьстай болох цаг ойрхон ирсэн бололтой. Ном зохиол дээр л гардаг байсан зүйл бодит байдал болон хувирахад маш ойрхон болсныг Science сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд онцолжээ.

Хүн тунгалаг арьстай болж эд эрхтнээ харж хянадаг болох уу? Тунгалаг арьстай болсноор өвтчтөнүүдийн оношийг бүр нарийн тодруулж том дэвшил гарна гэж байна.

Техас, Стэнфордын их сургуулийн эрдэмтдийн баг хулганы арьсыг "тунгалаг" болгох найрлагатай өнгө оруулагч тэжээлийг гаргаж авчээ. Энэ нээлт нь булчингийн гэмтлээс авахуулаад хорт хавдрыг илрүүлэх хүртэл анагаах ухаанд хэд хэдэн шинэчлэл авчирч магадгүй.

Илбийн үзүүлбэр мэт л энэ будаг нь арьсны зөөлөн эсийг баталгаатай, түр зуур тунгалаг болгох аж. Мэрэгчид дээр хийсэн туршилт амжилттай болжээ. Янз бүрийн зөөлөн эдийн бүтэцтэй адилхан Тартразин, мөн FD & C Yellow 5 ч гэж нэрлэдэг өнгө оруулагч тэжээл нь устай холилдоод ирэхээрээ өөх тосны адилаар тусгалын улаан хэсгийн гэрлийг их шингээлгүй гэрлийг хугалдаг. Ингэснээр тэр хэсгийн эд, тэр тусмаа тусгалын улаан бүс тод, тунгалаг харагдаж байгаа аж.

Б.Нямдорж