Сөүл хотноо “МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ–2024, БНСУ-д” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана
Монгол Улсын үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг экспортлох боломж нөхцөлүүдийг нэмэгдүүлэх, хоёр орны бизнесийн харилцан түншлэлийг өргөтгөх, зах зээлд хамтран ажиллах зорилгоор 2024 оны 10 сарын 10-18-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо “МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ–2024, БНСУлсад” үзэсгэлэн худалдаа 6 дахь удаагаа зохион байгуулагдана.
Танилцуулах өдөрлөгт:
- Банк, санхүү
- Аялал жуулчлал
- Ноос, ноолууран бүтээгдэхүүн
- Арьс ширэн бүтээгдэхүүн
- Сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн,
- Бэлэг дурсгал
- Хүнсний бүтээгдэхүүн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч байгууллага, аж ахуйн нэгжүүд оролцох боломжтой.
Ерөнхий зохион байгуулагчаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар, “Мишээл Экспо” ХХК ажиллаж байна.
Анхааруулахад БНСУ-ын виз мэдүүлэхэд хугацаа шаардагдах тул эрт бүртгүүлэх шаардлагатай.
Онлайнаар доорх линкээр орж анхан шатны бүртгэлээ үүсгэх боломжтой юм.