Холбоо барих

М.Энхболдын охин Э.Хулан Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшинэ

М.Энхболдын охин Э.Хулан Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшинэ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгууль аравдугаар сарын 11-нд болно. Үүнтэй холбоотой өчигдөр улс төрийн намууд хуралдаж, ИТХ-д нэр дэвшигчдээ тодорхой болгосон байна.

Тухайлбал, Нийслэлийн МАН-ын хороо хуралдаж, 45 нэр дэвшигчээ тодруулжээ.

Сонгинохайрхан дүүрэг гэхэд 10 мандаттай бөгөөд Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар, Ж.Сандагсүрэн, Б.Хуягбаатар, Ц.Төрхүү, Н.Баярчимэг, Б.Сэргэлэнбаатар, Ц.Баттөр, Э.Хулан, Г.Батзориг, Г.Батбаяр нарыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн байна. УИХ-ын дарга асан Миеэгомын Энхболдын охин Э.Хулан нь 2016, 2020 онуудад Сонгинохайрхан дүүргийн ИТХ-д хоёр удаа сонгогдон ажиллаж байгаа юм.  

Админ