Тендерийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг төсөл санаачлагч Засгийн газарт буцаахаар шийдвэрлэв
УИХ-ын ээлжит бус чуулганаар 2024 оны улсын төсвийн тодотгол болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн зарим хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа. Үүнээс Тендерийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг зарим гишүүд эсэргүүцэж байгаагаа өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр мэдэгдэж, зарчмын зөрүүтэй санал гаргасан.
Тэгвэл өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар 2024 оны төсвийг дагалдуулан өргөн барьсан Тендерийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг төсөл санаачлагч Засгийн газарт буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр цахим хуудастаа бичжээ.