УИХ-ын гишүүн М.Нарантуяа буюу Нараг хууль зөрчсөн гэж УИХ Тамгын газар үзэв
УИХ-ын Тамгын газраас УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатарт УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад ёс зүйн дүрмийн дагуу холбогдох арга хэмжээ авахыг үүрэг болгожээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг хууль, тогтоомж биелүүлээгүй мөн УИХ-ын даргаас зөвшөөрөл авахгүйгээр БНХАУ-руу зорчиж, сошиал сүлжээгээр бараа бүтээгдэхүүн сурталчилсан байна. Тиймээс УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм зөрчсөн байж болзошгүй гэж үзжээ.
Дээрх шалтгааны улмаас УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрмийн 10.1.4 дэх, 10.2-т заасны дагуу арга хэмжээ авахыг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж үүрэг болгожээ.