Холбоо барих

БНХАУ-ын Ляонин мужийн балетчид Монголын тайзнаа анх удаа тоглоно

БНХАУ-ын Ляонин мужийн балетчид Монголын тайзнаа анх удаа тоглоно

УДБЭТ-ын урилгаар БНХАУ-ын Ляонин мужийн балетын театр 30 гаруй бүжигчдийн бүрэлдэхүүнтэйгээр Монгол Улсад анх удаагаа тоглох гэж байна. Тоглолт энэ амралтын өдрүүд буюу 8 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд 17:00 цагт УДБЭТ-ийн тайзнаа тоглогдох юм.

Ляонин мужийн балетын театр нь 1980 онд байгуулагдсан, БНХАУ-ын алдартай балетын театруудын нэг юм. Дэлхийн сонгодог болон Хятад үндэсний онцлогийг агуулсан балетын бүтээлүүдийг туурвидаг.

Тус балет театр нь байгуулагдсан цагаасаа хойш "Хунт нуур", "Нойрсож буй гүнж", "Сильфида", "Дээрэмчид", "Дон Кихот" зэрэг дэлхийн сонгодог 20 орчим балетын бүтээлүүдийг тайзнаа тоглоод байна. Уран бүтээлээ туурвихын зэрэгцээ олон улсад идэвхтэй хамтран ажиллаж "Шинэ сонгодог", "Хунт нуур" балетын шинэ хувилбарыг зууны бүжигчин Малаховтой хамтран найруулж, "Эрвээхэй" модерн балетын бүтээлүүдийг тогложээ.

Өнгөрсөн жилүүдэд тус театрын балетын бүжигчид дэлхийн томоохон балетын тэмцээнүүдээс 170 гаруй шагнал хүртсэн амжилтын эзэд болсон байна.

ГАЛА КОНЦЕРТЫН ХӨТӨЛБӨР:

1 П.И.Чайковский "Хунт нуур" балетын адажио

2 Мартин Чайкс "QI XI" Пe дe дe

3 Ж. Шнейцхоффер "Сильфида" балет

4 Рикардо дриг "Harlequinale" Па дe дe

5 Крис Бабида "Жасмин цэцэгс"

6 П.И.Чайковский "Щелкунчик" балетын па дe дe

7 Сайнхо намчылах "Хайр ба итгэл"

8 Карлос Пино Кинтана "Тэнгэрийн бүжиг"

Тоглолтын тасалбарыг  Ticket.mn-ээс худалдах авах боломжтой.