Иргэний шилжилт хөдөлгөөнийг энэ сарын 12-оос зогсооно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгууль 10 дугаар сарын 11-ний өдөр болно.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасан.
Хуулийн дагуу иргэний шилжилт хөдөлгөөнийг 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн зогсооно.
Түүнчлэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын https://election.burtgel.gov.mn/ цахим санд байршуулсан.
Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ https://election.burtgel.gov.mn/ холбоосоор нэвтэрч шалгах боломжтой юм.