Дэлхийн хамгийн удаан хөгширдөг үндэстэн
Боливийн нийслэл Ла Пас хотоос хойш 600 км-т орших Амазоны ширэнгэ ойд хагас нүүдэлчин амьдралтай цимане омгийн индианууд амьдардаг. Боливт албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн 36 уугуул үндэсний нэг болох цимане индианууд 16 мянга орчим.
Цимане индианууд дэлхийн ямар ч үндэстнээс илүү удаан хөгширдөг.
Сүүлийн 20 гаруй жилд явуулсан судалгаагаар, цимане индиануудад судас хатуурах, цус өтгөрөх нь японуудаас ч бага байдаг нь батлагджээ. Тэдний артерийн судас америк, европ болон бусад хүмүүсээс хавьгүй эрүүл, тиймээс тархи нь маш удаан хөгширдөг.
80 настай цимане хүн газар тариалан, загасчлал, ан агнуур дээр огт ажрахгүй ажиллаж хөдөлмөрлөж байдаг аж. Цимане индиан өдөрт дунджаар 17.500 алхдаг, ихэнхдээ хөл нүцгэн.
70-аас дээш насны цимане индиануудын 87 хувьд нь зүрх, судасны өвчин огт байхгүй болохыг судалгаа харуулжээ.
80 настай цимане хүний зүрх судас, тархины эрүүл мэнд Нью-Иорк, Лондоны 55 настай хүн шиг байдаг аж. Тэд алцгеймер өвчнийг мэдэхгүй.
Цимане индиануудын хоол хүнсний 14 хувьд нь л өөх тос маш бага хэмжээтэй байдаг, эслэгээр баян, транс тос огт байдаггүй. Эрчүүд нь ан ав хийж их алхдаг, эмэгтэйчүүд нь газар тариалан дээр идэвхтэй ажилладаг. Мөн цимане индианууд гадаад ертөнцөөс тусгаарлагдмал, бие дааж амьдардаг нь удаан хөгшрөх нэг нууц хэмээн үзэж байна.
Б.Нямдорж