Иргэний шилжилт хөдөлгөөнийг наймдугаар сарын 12-ноос зогсооно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль ирэх 10 дугаар сард болох тул иргэний шилжилт хөдөлгөөнийг наймдугаар сарын 12-оос эхлэн зогсоохыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээлэв.
Тодруулбал, Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт "Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ" гэж заасан байдаг.