Холбоо барих

Монгол уулчид хөтөчгүйгээр Эверестийн оргилд гарч чадсан нь гэрэл зураг, дүрс бичлэгт үлджээ

Монгол уулчид хөтөчгүйгээр Эверестийн оргилд гарч чадсан нь гэрэл зураг, дүрс бичлэгт үлджээ

Тавдугаар сарын 13-ны өдөр Эверестийн оргилд гарахаар авиралт хийсэн Монголын гурван уулчны хоёр нь эндсэн тухай харамсалтай мэдээ ирсэн. Уулчин залуус авирахдаа эндэв үү, буухдаа юу гэдэг нь тодорхойгүй байсан юм.

Эрэл хайгуул хийсэн шерпа нар манай уулчдыг олж, гар утсыг авч хамт явсан багийн гишүүнд нь өгсөн байна. Тэдний гар утсанд үлдсэн дүрс бичлэг, гэрэл зургаас тэд хөтөчгүй, нэмэлт хүчилтөрөгчгүйгээр дэлхийн дээвэр Эверестийн оргилд 8848 метрийн өндөрт гарах хүсэл мөрөөдлөө биелүүлсэн нь нотлогджээ.

Энэ талаар Монголын уулчдын үндэсний холбооны ерөнхийлөгч, Гавьяат тамирчин Б.Гангаамаа "Шерпа нар манай уулчдыг олсон учир эр зориг, тэсвэр хатуужлын спортыг сонгосон эрэлхэг монгол залуус Эверестийн оргилыг өөрсдөө замчлан гарах хүсэл мөрөөдлөө биелүүлээд хальсныг нотлох баримт болж хоёулаа авхуулсан гэрэл зураг, дүрс бичлэг үлдлээ. Олж чадаагүй, оргилд гарсан эсэх нь мэдэгдэхгүй харамсалтай тохиолдлууд байдаг" гэж хариулсан юм.