Холбоо барих

СЕХ: 12,220 сонгогчоос битүүмжилсэн зөөврийн хайрцгаар санал аваад байна

СЕХ: 12,220 сонгогчоос битүүмжилсэн зөөврийн хайрцгаар санал аваад байна

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах үйл ажиллагаа өнөөдөр (2024.06.27) 09.00 цагаас эхэлж, хэсгийн хорооны гишүүд хэсгийн хорооны даргын баталсан хуваарь, чиглэлийн дагуу нийслэл, сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд сонгогчдын саналыг оршин байгаа газарт нь очиж авч байна. Сонгуулийн ерөнхий хороонд хэсгийн хороодоос өндөөрийн 16.30 цагт ирүүлсэн мэдээгээр 12220 сонгогчоос зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал аваад байна. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагаа Улс төрийн нам, эвсэл болон төрийн бус байгууллагын ажиглагчдын хяналт доор болдог бөгөөд 20.00 цагт дуусна.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар

-Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй сонгогч,

-Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа сонгогч,

-Захиргааны журмаар албадан эмчлүүлж байгаа болон зөрчлийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан сонгогч,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар өөрийнх нь хүсэлт, эмнэлгийн магадалгаа эсхүл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн авдаг.

Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийг 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр санал авах ажиллагаа эхлэхэд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийн битүүмжлэлийг нээж, саналаа өгсөн сонгогчийн саналыг хуудсыг санал тоолох төхөөрөмжид уншуулах юм.