Холбоо барих

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр: Утаа, түгжрэл бол эдийн засаг босож ирэхгүй байгаагийн шинж тэмдэг

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр: Утаа, түгжрэл бол эдийн засаг босож ирэхгүй байгаагийн шинж тэмдэг

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш 10 гаруй хоногийн хугацаанд 18 аймгаа тойроод буй. Харин нийслэлийн хэмжээнд дөрөв дэх дүүргийн иргэд, сонгогчидтойгоо өнөөдөр уулзалт хийж байна.

Тэрбээр өнөөдөр УИХ-ын сонгуулийн 9-р тойрог буюу Баянгол дүүргийн иргэд, сонгогчидтой уулзаж, тус тойрогт Ардчилсан намаас нэр дэвшиж буй С.Эрдэнэ, Ц.Алтанцэцэг, Ц.Таванчулуу нарыг дэмжихийг уриаллаа.

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр “Баянголчууд бол эрх чөлөөний мэдрэмж өндөртэй, ардчилалд тууштай байдаг хүмүүс юм. Бид нар түмнээс байнга асууж байгаа. Бидний хий зүйл аль нь вэ гэж асууж буй. Өөрсдийн хөтөлбөрөө маш сонирхолтойгоор өндөр түвшинд хүргэж байгаа Баянгол дүүрэгт нэр дэвшигчдэдээ талархаж байна” хэмээн уулзалтын эхэнд онцолсон юм.  

Иргэдээс ирж байгаа саналуудаас хамгийн нэгдүгээрт үнийн өсөлтөд нэрвэгдлээ гэдгийг хэлж байна. Эрүүл мэнд хэцүүдэж эхэллээ. Жишээ нь нэгэн залуухан гэр бүл сарын орлого нь 3.5 сая төгрөг. Гэтэл өвлийн хоёр сарын хугацаанд 5 сая төгрөгөөр хүүхдээ эмчлүүллээ гэж ярьж байна. Олон түмний саналыг сонсоход сүүлийн 8 жилийн хугацаанд юу ч өөрчлөгдсөнгүй гэдгийг харж болохоор байна гэдгийг тэрбээр хэллээ.

Түүнчлэн тэрбээр “Татварын дарамт, зээлийн хүү хэт өндөр байна. Ядуурал, боловсрол, эрүүл мэнд, утаа, түгжрэл, гэр хорооллын асуудал, үнийн тогтвортой байдлыг бий болгох гээд олон асуудлыг шийднэ гэсэн ч  эрх баригчид нэгийг нь хийж хэрэгжүүлсэнгүй, юу ч хийсэнгүй. Эрх баригчид улстөрждөг, тархи угаалт хийж, иргэдийн саналыг мөнгөөр худалддаг болсон байна. Тиймээс энэ асуудалд одоо цэг тавих цаг болсон. Ардчиллын гурвыг минь бүрэн дүүрэн дэмжиж өгөхийг та бүхнээс хүсэж байна. Ардчилсан намаас хийж хэрэгжүүлэх 100 ажлаа та бүхэнд танилцуулж байгаа. Тэд бол хийж чаддаг хүмүүс. Амьдралаа хүний төлөө зориулдаг хүмүүс ховордсон цагт Алт шиг гурван хүнээ Баянгол дүүрэгт нэр дэвшүүлж байна. Асуудлаа шийдэхийн төлөө сонголтоо хийцгээе. Бидний гол стратеги Монгол улсыг өрнөөс гаргах юм” гэдгийг онцлов.

Утаа, түгжрэл бол эдийн засаг босож ирэхгүй байгаагийн шинж тэмдэг. Эдийг засаг гэдэг бол үйлдвэрлэл юм. Үйлдвэрлэл бий болсноор ажлын байр нэмэгдэнэ. Ингэснээр орлого нэмэгдэж, орлого нь амьдралдаа хангалттай хүрдэг болно. Тиймээс үйлдвэржсэн орон болгоно. Бидэнд хийх мэргэжлийн хүн нь байна. Баг нь байна. Бид хийж, бүтээж чадна. Гадныхны гар хөлийг харах хэрэггүй. Өөрсдөө хийж бүтээх чадвартай хүмүүс шүү дээ бид. Монголчууд бол оюун ухаантай, саруул мэдлэгтэй, чадалтай хүмүүс” хэмээн Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр хэллээ.

#Ардчилсан_нам

#Алдагдсан_8_жилийн_алдааг_засна