Холбоо барих

Их Британийн хамгийн баян гэр бүл гэрийн үйлчлэгчдээ боолчилж байсан хэргээр ял сонслоо

Их Британийн хамгийн баян гэр бүл гэрийн үйлчлэгчдээ боолчилж байсан хэргээр ял сонслоо

Швецарийн шүүх гэрийн үйлчлэгчдээ боолчилж, хүнлэг бусаар харьцаж байсан хэргээр тэрбумтан Хиндужагийн гэр бүлийн гишүүдэд хорих ял оноожээ. Энэтхэг гаралтай, 47 тэрбум долларын хөрөнгөтэй Пракаш Хиндужа (78 настай) , эхнэр Камал Хиндужа (75), хүү Ажай, Ажайн эхнэр Намрата нар Женев нууран дээрх тансаг эдлэнгийн үйлчлэгчдээ уртасгасан цагаар ажиллуулахдаа өдрийн 8 долларын цалин өгч, байрныхаа доод хонгилд гудсан дээр унтуулдаг байж. Энэтхэг, Пакистанаас ажилчдаа авчирч Швецарийн дундаж цалин, хөлснөөс 10 дахин бага цалин өгөхдөө швецарь франкаар бус, энэтхэг рупигээр уугуул нутгийнх нь банкаар дамжуулан өгдөг байсан тул үйлчлэгч нар цалингаа шууд авч хэрэглэж чаддаггүй байжээ.

Шүүхээс 4-4.5 жилийн хорих ял сонссон гэр бүлийн дөрвөн гишүүн шүүх хуралд ирсэнгүй. Харин гэр бүлийн бизнесийг зохицуулагч Нажиб Зиази шүүх хуралд оролцжээ.

Пракаш, Камал нар тус бүр дөрөв, Ажай, Намрата нар тус бүр 4.5 жилийн ял сонслоо.

Пракаш Хиндужа 2007 онд иймэрхүү хэргээр хөнгөн ял сонсож байв. Шүүхийн зардлыг төлөхөд ашиглаж магадгүй хэмээн Пракашийн гэр бүлд хамаарах алмааз, бадмаараг эрдэнэ, зүүлт, сондор зэрэг эд зүйлсийг хурааж авчээ.

Их Британид хамгийн баянд тооцогддог Хиндужагийн гэр бүл барилга, бараа түгээлт, автомашины үйлдвэрлэл, банк зэрэг бизнестэй.

Б.Нямдорж