Ардчилсан нам Хэнтий аймгийн иргэддээ мөрийн хөтөлбөрөө танилцуулж, иргэдийнхээ санал, бодлыг сонслоо
УИХ-ын сонгуулийн 6-р тойрог, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт Ардчилсан намаас нэр дэвшигчид Хэнтий аймгийн Халзан, Уулбаян, Мөнххаан сумын иргэд, сонгогчдод бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна
#Алдагдсан_8_жилийн_алдааг_засахаар УИХ-ын сонгуулийн 6-р тойрогт нэр дэвшигч Наянтайн Ганибал, Төрмөнхийн Пүрэвхатан, Сүхбаатарын Төмөрхүү, Шинэбаярын Бямбасүрэн, Дэмбэрэлваанчигийн Балдан, Шагдар Батдэлгэр, Эрхэмбаатарын Төмөрбаатар нар Хэнтий аймгийн иргэддээ "Бүтэн Монгол Бүрэн Ардчилал” "9+90+900" эрчимт хөгжлийн төлөвлөгөө бүхий мөрийн хөтөлбөрөө танилцуулж, иргэдийнхээ санал, бодлыг сонслоо.
Уулзалтын үеэр иргэд төрийн дарамт, татварын дарамт, өрийн дарамтад амьдарч байгаагаа онцлон иргэдийг ажилтай, орлоготой, эдийн засгийн боломжтой байлгах бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэв.