“Ард түмэн ялах уу, бүлэглэл ялах уу” гэдгийг сонгинохайрханчууд шийднэ гэлээ
Энэ удаагийн сонгууль “Ард түмний дуу хоолой парламентад байх уу, эсвэл улстөрчид байх уу” гэдгийг шийдэх хариуцлагатай сонголт байх болно гэдгийг Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сонгинохайрхан дүүргийн иргэд сонгогчидтой уулзах үеэрээ хэллээ. Учир нь, 76 гишүүнтэй парламент түүх болон үлдэж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, холимог тогтолцоонд шилжсэнээр Монгол Улс анх удаа 126 гишүүнтэй парламенттай болж, нийгмийн төлөөлөл нэмэгдэх боломж бүрдсэн юм. Энэ ч агуулгаар Монгол Ардын нам ээлжит УИХ-ын сонгуульд улстөрчдийг тойрогт өрсөлдүүлж, мэргэжлийн экспертүүдийг жагсаалтад багтаасан нь шинэ хүмүүст боломж олгосон явдал байв.
Тухайлбал, хот төлөвлөгч, архитектор, доктор Ганзоригийн Лувсанжамц, Австралийн Middleton group-ийн Эрчим хүчний ахлах инженер, доктор Мөнхчулууны Энхцэцэг, Анагаахын Шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш Отгоны Саранчулуун нарыг жагсаалтад багтаасан нь улс орны хэтийн хөгжилд чухал ач холбогдолтой сонголт гэдгийг сонгинохайрханчуудын төлөөлөл хэлж байв. Түүнчлэн Монгол Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ бусад намын дарга шиг жагсаалтын ард нуугдалгүй тойрогт нэр дэвшин өрсөлдөж байгааг сайшааж байлаа.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, эрчимжсэн мал аж ахуй, туслах аж ахуй, хүлэмжийн тариалалтыг дэмжих “Агро-сити” төсөл хэрэгжүүлнэ. Мөн арьс шир ноос ноолуур боловсруулах “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн ТЭЗҮ-ийг хийж байна. Гэр хорооллын бүсэд нийгмийн болон инженерийн дэд бүтэц бүхий Баянхошуу, Толгойт дэд төв байгуулахаар ажиллаж буй юм.
Мөн тэрбээр “Ард түмэн ялах уу, бүлэглэл ялах уу” гэдгийг сонгинохайрханчууд шийдэх сонголтын өмнө байна. Монгол Ардын нам салбар бүрийн шилдэг таван төлөөллөө Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшүүлсэн. Ерөнхий сайдын багийг багаар нь дэмжиж, итгэл хүлээлгээрэй” хэмээн сонгинохайрханчуудаас хүслээ.