Холбоо барих

Ёс зүйн хариуцлага хүлээж сурталчилгаагаа зогсоогоод байсан Г.Сайханбаяр сонгуулиа үргэлжлүүлэхээ мэдэгдлээ

Ёс зүйн хариуцлага хүлээж сурталчилгаагаа зогсоогоод байсан Г.Сайханбаяр сонгуулиа үргэлжлүүлэхээ мэдэгдлээ

Онц ноцтой улс төрийн захиалгат аллагад гүтгэгдэж байгаа тул АН-ын дарга Лу.Гантөмөр, нэр дэвшигч С.Ганбаатар нарыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар өгч байгаагаа МАН-аас УИХ-ын сонгуулийн I тойрогт нэр дэвшигч Г.Сайханбаяр мэдэгдэж Тусгаар тогтнолын ордонд мэдээлэл хийлээ.  
Тэрээр мэдээллийнхээ эхэнд “юуны өмнө Өвөрхангай аймгийн Сант суманд 2024.06.15-16-нд шилжих шөнө эрдэнэт хүний амь нас эрсэдсэн явдалд талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна. Би монгол цэрэг, эцэг хүн, эр хүнийхээ хувьд туйлын их харамсаж байна” гэв. Үүний дараа тэрээр “Би улстөрийн ёс зүйг баримталж, монгол хүний жудгийг баримталж сонгуулийн сурталчилгаагаа зогсоогоод байсан. Гэтэл АН-ын дарга Л.Гантөмөр, нэр дэвшигч С.Ганбаатар нар намайг улстөрийн захиалгат аллагад ичгүүр сонжуургүйгээр гүтгэж байна. Онц ноцтой гэмт хэрэгт гүтгэлээ. Энэ их уй гашууг улстөрийн өчүүхэн зорилгод ашиглаж байгаа ёс жудаггүй үйлдлээ нэн даруй зогсоохыг монгол хүний ёсоор шаардаж байна. Мөн холбогдох хууль хяналтын байгууллагад шалгуулах бөгөөд өөрийн сонгуулийн ажлаа үргэлжлүүлэхээ мэдэгдэж байна” гэлээ.