Холбоо барих

Баянзүрхчүүд хийсэн ажилтай, хэлэх үгтэй МАН-аас нэр дэвшигчдийг дэмжиж байна

Баянзүрхчүүд хийсэн ажилтай, хэлэх үгтэй МАН-аас нэр дэвшигчдийг дэмжиж байна

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд VIII тойрог, Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшигчид иргэд, сонгогчид, салбар бүрийн төлөөлөлтэй уулзалт хийж байна. УИХ-ын VIII тойрогт Баянзүрх дүүргийн МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангаар ахлуулан УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх нар МАН-аас нэр дэвшиж буй.

Баянзүрх дүүргийн иргэд шат шатандаа МАН-д итгэл хүлээлгэсний үр дүнд 2020-2024 онд дүүргийн төсөв 15 дахин өсөж, салбар бүрд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил өрнөсөн. Тийм ч учраас дүүргийн иргэд цаашид тогтвортой засаглалыг дэмжиж, хийсэн ажил, хэлэх үгтэй нэр дэвшигчдэд итгэл хүлээлгэхээ илэрхийлж байна. Мөн салбар бүрийн төлөөлөл болж, тулгамдсан асуудалд шийдэл, гарц олж, амласнаа хэрэгжүүлсэн нэр дэвшигчийг эхэлсэн ажлаа дуусгахыг иргэд үүрэг болгож байна. 

Баянзүрх дүүрэг нийслэлийн хамгийн том газар нутагтай, хамгийн олон хүн амтай. Гэвч дүүргийн нэгдсэн эмнэлэг хувийн хэвшилд шилжсэнээс үүдэлтэйгээр эрүүл мэндийн хүртээмж тааруу байсан. Тиймээс дөрвөн жилийн өмнө нэр дэвшигчдээс энэ асуудлыг шийдвэрлэхийг хүсэж, санал хүсэлтээ хэлж байсан.

Тэгвэл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд цар тахлын улмаас эдийн засгийн боломж бололцоо тааруу байсан ч Баянзүрх дүүрэгт,

  • 27 дугаар хороонд 50 ортой Дарь-Эх нэгдсэн эмнэлэг,
  • 8 дугаар хороонд Ахмад, хүүхдийн эмнэлэг,
  • 5 дугаар хороонд Нийгмийн эрүүл мэндийн төв,
  • 16 дугаар хороонд жишиг Өрхийн эрүүл мэндийн төв ашиглалтад орж
  • Дүүргийн нэгдсэн эмнэлэг барих 3 га газрыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр газар чөлөөлөлт хийгээд байгаагаа уулзалтын үеэр нэр дэвшигчид танилцуулж буй нь хэлсэн бол хийдэг, нэгдэж чаддагийг харуулж байна.

Баянзүрх дүүрэгт ийнхүү эрүүл мэндийн хүртээмж сэхээний тасгаас энгийн тасаг руу шилжсэн, цаашид энэ салбарын асуудлыг бүрэн шийдэхийн төлөө нэгдэж ажиллана гэдгээ илэрхийллээ.