Холбоо барих

Латин Америкийн жүжигчин Ана Дуато, Иманол Ариас нарын хэргийг шүүх үйл явц 10 гаруй жил үргэлжилж байна

Латин Америкийн жүжигчин Ана Дуато, Иманол Ариас нарын хэргийг шүүх үйл явц 10 гаруй жил үргэлжилж байна

Испанийн үндэсний ТВ-гээр (Televisión Española TVE) 22 улирлын турш гараад дууссан Cuéntame cómo pasó (Ямар байсныг надад яриач) сериал Испани болон Латин Америкт хамгийн их үзэлттэй киногоoр шалгарч гол дүрийн эхнэр, нөхөр хоёр (Ана Дуато, Иманол Ариас) алдрын оргилд гарсан юм. Гэвч тэд энэ кинонд тоглоод авсан цалингаа оффшор дансанд байршуулж татвараас зайлсхийсэн хэргээр арваад жилийн өмнө шүүхэд дуудагдаж шүүхийн үйл явц одоо ч үргэлжилсээр байна.

Тэд энэ киноны нэг ангид тоглосны хөлсөнд 45-57 мянган евро авч байсан. Нэг бүлэг (нэг улирал) нь 16-19 ангитай байсан гэхээр тэд нэг улиралд тус бүр сая еврогийн цалин авч байсан гэсэн үг. Гэвч энэ бүх цалингаа оффшорт байрлуулж улсад татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр шүүхэд дуудагдаж, гэм буруутай, татвараас зайлсхийсэн хэрэгт биечлэн оролцсон нь тогтоогдвол бүр 32, 27 жилийн ял оноох санал прокуророос иржээ.

Жүжигчин Ана Дуато шүүх дээр мэдүүлэхдээ “Миний санхүүгийн зөвлөх бүх юм зүгээр, хуулийн дагуу явж байгаа гэдэг байсан. Би энэ талаар юм мэдэхгүй” гэжээ. Иманол Ариас гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч, 2.7 сая еврогийн торгуулийг зөвшөөрчээ. Ингэснээр тэрээр урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэдгээр хоригдох ялаас зайлсхийх аж.

Монголын TV5 телевизээр “Амьдралын зам” нэртэй хэсэг гарч байгаад тасарсан “Cuéntame cómo pasó” сериал Испанийн нийгмийн амьдрал, онцлог үйл явдлыг он оноор нь харуулдаг Испанийн ТВ-ийн хамгийн алдартай кино болсон билээ.

Б.Нямдорж