Холбоо барих

МАН-ын нэр дэвшигчдийг багаар нь дэмжихийг Отгонтэнгэр хайрхнаараа овоглосон Завхан нутгийн зон олон, иргэд сонгогчдодоо уриаллаа

МАН-ын нэр дэвшигчдийг багаар нь дэмжихийг Отгонтэнгэр хайрхнаараа овоглосон Завхан нутгийн зон олон, иргэд сонгогчдодоо уриаллаа

Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Завхан аймгийн Улиастай хотноо  иргэд, сонгогчидтой уулзаж, 2024 оны УИХ-ын сонгуулийн онцлог, Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, холимог тогтолцоонд шилжиж, Монгол Улс анх удаа 126 гишүүнтэй парламенттай болж, нийгмийн төлөөлөл нэмэгдэх боломж бүрдсэн талаар танилцууллаа. 

Монгол Ардын Нам улстөрчдийг тойрогт, мэргэжлийн экспертүүдийг жагсаалтад нэр дэвшүүлж, шинэ хүмүүст боломж олгож буйг иргэд, сонгогчид талархан хүлээн авч байгаа юм. МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багаа удирдаж УИХ-ын ээлжит сонгуулийн VI тойрог, Зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт нэр дэвшин өрсөлдөж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Жалханз хутагт С.Дамдинбазар, Дилов хутагт Б.Жамсранжав, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат, Нацагийн Багабанди, Армийн генерал Б.Дорж, дорнын их яруу найрагч Б.Явуухулан, Төрийн соёрхолт зохиолч Л.Ванган зэрэг олон алдартан, хамгийн олон эрдэмтэн, генерал цолтон Завхан нутгаас төрсөн билээ.

Улс орон, дэлхийн түүхийг урагшлуулсан шинэ бүтээл, оновчтой саналуудын дийлэнх нь их дээд сургууль, оюутнуудын орчинд бий болсныг дэлхийн түүх нотолно. Манай улсын оюун санааны охь болсон их дээд сургуулиудын багш нар төрийн үйл хэрэгт идэвхтэй оролцох нь ирээдүйн хөгжлийн хандлагын өөрчлөлт гэж үзэн их дээд сургуулийн эрдэмтэн доктор, судлаачдыг парламентад жагсаалтаар нэр дэвшүүлсэн. Тэдний дотор Монгол Улсын Их Сургуулийн Улс төр судлалын тэнхимийн багш, доктор, профессор Дагва-Очирын БУМДАРЬ нэр дэвшиж байна.

Мөн философийн ухааны доктор, дэд профессор, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зөвлөх Пүрэвсүрэнгийн Цолмон, залуу судлаачдын дуу хоолой болж чадах Стратеги академийн судлаач Пүрэвдагвын БОДЬСАЙХАН нар МАН-ын жагсаалтад багтаад буй юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдийн засгийн дөрвөн жилийн төлөвлөгөөг Алсын хараа 2050 хөгжлийн бодлогод тулгуурлан Бүсчилсэн хөгжлийн реформ нэртэй зарласан.

Энэ реформыг хамтран хийх дараах эрхмүүдийг УИХ-ын сонгуулийн II тойрог Баруун бүс буюу Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймагт нэр дэвшүүлээд байна.

МАН-аас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг манлайлан, хэрэгжүүлж буй Дашзэгвийн АМАРБАЯСГАЛАН, УИХ-д дарааллан сонгогдон ажиллаж буй туршлагатай парламентч Сандагийн БЯМБАЦОГТ, Чимэдийн ХҮРЭЛБААТАР, Баттогтохын ЧОЙЖИЛСҮРЭН, Балжиннямын БАЯРСАЙХАН, баруун бүсийн хөгжлийг цогцоор нь төлөвлөх, эдийн засгийн коридорын төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх, хойд, урд хөрштэйгөө болон гадаад харилцаагаа хөгжүүлэхэд Энхбатын БОЛОРМАА, Шинэ сэргэлтийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэх, төмөр зам, авто замын шинэ төслүүдийг хэрэгжүүлэх, баруун бүсийн хөгжлийг шинэ шатанд гаргах хүн гэдэг итгэж Цэдэндамбын ЦЭРЭНПУНЦАГ, мал аж ахуйн салбарыг шинэ шатанд гаргаж малчдын ахуй амьдралыг дээшлүүлэхэд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийг эрчимжүүлж, Монгол хүн эх нутагтаа өөрийн гараар бий болгосон эрүүл хүнсийг хэрэглэх боломжийг бүрдүүлэх чиглэлд хэрэгтэй хүн хэмээн үзэж Загджавын МЭНДСАЙХАН, эрүүл мэнд болон нийгмийн салбарын шинэчлэл, иргэн төвтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх, эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч,эмнэлгийн ажилчдын эрх зүйн байдлыг хамгаалах, зорилтыг хэрэгжүүлэхэд хэрэгтэй гэж Сэрээжавын ЭНХБОЛД, шат дараалан бэлтгэгдсэн шударга төрийн албан хаагчдын төлөөлөл Батжаргалын ЗАЯАБАЛ нар нэр дэвшсэн бөгөөд Монгол Ардын намын нэр дэвшигчдийг багаар нь дэмжихийг  Очирваань шүтээнтэй Отгонтэнгэр хайрхнаар овоглосон Завхан нутгийн зон олон, иргэд сонгогчдод Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уриалж байна.

Тэрбээр энэ удаагийн сонгууль “Ард түмэн ялах уу? Авлигачид ялах уу” гэдгийг шийдэх чухал сонгууль. С.Зоригийн мөрөөдсөн, манай ахмадуудын итгэсэн Ардчилсан хувьсгалын үзэл санааг бүдгэрүүлж, иргэдийн урмыг хугалж, итгэлийг эвдсэн зүйл бол АВЛИГА юм гэдгийг МАН намын дарга, Ерөнхий сайд онцлоод мартагдсан зорилго руугаа буцах, алдагдсан зарчим руугаа эргэх ухаарлыг Ерөнхий сайд А.Амар нарын эх орончид “ШИНЭ ЭРГЭЛТИЙН БОДЛОГО” хэмээн тодорхойлж байсан түүхтэй. Харин өнөөдөр Та бид Ардчилсан хувьсгалын анхны үнэт зүйлийг эргүүлэн авчрах ШУДАРГА ЁСНЫ РЕФОРМ-д улс үндэстнээрээ нэгдэж, төлөвшсөн ардчиллын хоёрдахь давалгааг эхлүүлэх шаардлагатай байна гэлээ. 

ЗАВХАН аймагт 2016-2024 онд улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр нийт 849.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. 

  • Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн  Загастайн давааны хатуу хучилттай автозамыг ашиглалтад оруулснаар 2000 онд Н.Энхбаярын Засгийн газрын үед эхлүүлэхэд Мянгуужингийн үлгэр хэмээгдсэн “Мянганы зам” төсөл хэрэгжиж, Монгол Улс бүх аймгаа нийслэл Улаанбаатар хоттой 7,000 гаруй километр урт хатуу хучилттай автозамаар бүрэн холбож дууссан. 
  • Арцсуурь-Шивээхүрэнгийн баруун босоо тэнхлэгийн төмөр замын бүтээн байгуулалтын ТЭЗҮ 90 хувийн гүйцэтгэлтэй, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийж гүйцэтгэхээр төлөвлөгөөнд тусган ажиллаж байна.
  • Улиастай сумын 29 МВт-ын дулааны станцын төсөл хэрэгжиж байна.
  • Хүүхэд, залуучуудын соёл амралтын хүрээлэнгийн зураг төсөв хийх тендэр, сонгон шалгаруулалт зарлагдаад байна.
  • Улиастай сумын 3,000 шоо куб метр бүрэн автомат цэвэрлэх байгууламжийн төсөл хэрэгжиж байна.
  • 2011 онд эхэлсэн ч удаан хугацаанд гацсан байсан 800 хүний суудалтай театрын барилгын ажлыг дуусгаж, энэ жил ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
  •  
  •