Холбоо барих

Гадаадад оршин суугаа иргэдийн УИХ-ын сонгуульд санал өгөх хүсэлтийг энэ сарын 15 хүртэл бүртгэнэ

Гадаадад оршин суугаа иргэдийн УИХ-ын сонгуульд санал өгөх хүсэлтийг энэ сарын 15 хүртэл бүртгэнэ

Хилийн чанадад ажиллаж, амьдарч буй иргэд Дипломат төлөөлөгчийн газарт цахимаар хандах буюу биечлэн очиж, УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ бүртгүүлж байгаа.

2024 оны УИХ-ын сонгуульд саналаа өгөхийн тулд энэ сарын 15-ныг хүртэл тухайн улсад байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт бүртгүүлэх ёстой.

Тодруулбал,

  • https://election.burtgel.gov.mn/request хаягаар орон шууд бүртгүүлэх;
  • https://election.burtgel.gov.mn/request хаягаас бүртгэлийн маягт татан авч бөглөн гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхийн хуулбарыг тухайн улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын цахим шуудангаар илгээн бүртгүүлнэ. Эсвэл өөрийн биеэр очиж бүртгүүлэх боломжтой юм.

Хилийн чанадад оршин суугаа иргэдийн саналыг 2024 оны зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдөр 07:00-22:00 цаг /орон нутгийн цагаар/ хүртэл Дипломат төлөөлөгчийн газарт авна.