Холбоо барих

УДБЭТ “Жизель” балет, “Чио Чио Сан” дууриар 61 дэх улирлын тоглолтоо хаана

УДБЭТ “Жизель” балет, “Чио Чио Сан” дууриар 61 дэх улирлын тоглолтоо хаана

УДБЭТ-ын 61 дэх улирлын нээлтийн тоглолт 2023 оны 10 дугаар сард эхэлсэн. Тэгвэл дэлхийн сонгодог бүтээл А.Аданы “Жизель” балет, Ж.Пуччинийн “Чио Чио сан” дуурийн тоглолт энэ сард тайзнаа тавигдах гэж байна.

Зургаадугаар сарын 15,16 буюу амралтын өдрүүдэд УДБЭТ-т ”Жизель” балетыг тоглох юм.

“Жизель” балет анх манай улсад 1979 онд нээлтээ хийж байсан түүхтэй. Тус балетыг 2022 онд дахин шинээр дэглэн тавьсан. Шинэчилсэн дэглэлтийг УДБЭТ-ын Ерөнхий балетмейстер Д.Дашлхагва найруулж, тайзны зургийг УДБЭТ-ын зураач СТА Ц.Ганзориг гүйцэтгэж, удирдаачаар МУСТА Т.Гэрэлцэцэг, Т.Юндэн нар ажилласан.

Мөн дэлхийн алдарт хөгжмийн  зохиолч Ж.Пуччинийн “Чио Чио Сан” дуурийг энэ сарын 22, 23-нд тайзнаа тавьснаар УДБЭТ-ын энэ удаагийн улирлын тоглолт хаалтаа хийх юм.